Лук 24:36-43
Лук 24:36-43 АБ2013
Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө дунд нь зогсож байлаа. Тэр тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай гэв. Гэвч тэд цочирдон айдсаар дүүрсэндээ, сүнс үзэгдэв хэмээн боджээ. Есүс тэдэнд —Та нар юунд сандарч, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв. Тэр үүнийг айлдаад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэд баярлан гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс —Та нарт идэх юм байна уу? гэж асуухад тэд хэсэг хайрсан загас Түүнд өгөв. Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ.