Лук 22:66-71
Лук 22:66-71 АБ2013
Өглөө болоход ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг Зөвлөлийн танхимд хүргүүлэв. Тэд —Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээдэх гэхэд Тэр —Би хэлбэл та нар итгэхгүй. Би та нараас асуувал та нар хариулахгүй. Харин үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун талд залрах болно гэжээ. Тэд бүгд —Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд —Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв. Тэд —Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ гэцгээв.