Лук 22:1-6
Лук 22:1-6 АБ2013
Алгасалын гэгддэг Исгээгүй талхны баяр ойртож байлаа. Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хөнөөх аргаа хайж байлаа. Тэд ард олноос айж байв. Арван хоёрын нэг байсан Искариот гэгдэгч Иудаст Сатан шүглэв. Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв. Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ. Иудас ч санаа нийлж, Түүнийг хурсан олноос зайдуухан тэдэнд барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв.