Лук 21:1-9
Лук 21:1-9 АБ2013
Есүс хараагаа өргөтөл, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг мөн хоёр жижиг зэс зоос хийж буй нэгэн бэлэвсэн үгээгүй эмэгтэйг Тэр харав. Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ гэв. Зарим нь сүмийн тухай, энэ нь гоёмсог чулуунууд болон өргөлийн зүйлсээр хэрхэн чимэглэгдсэнийг ярьж байтал Есүс — Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд, нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв. Тэд Түүнээс —Багш аа, хэзээ энэ нь болох вэ? Ийм юм болох үеийн тэмдэг юу вэ? гэж асууцгаав. Тэр —Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. “Тэр чинь би байгаа юм”, “Цаг нь ойрхон байна” хэмээн нэрээр минь олноороо ирэх болно. Тэдний араас бүү дага. Та нар дайн болон үймээний тухай сонсвол бүү айгтун. Эхлээд энэ бүхэн болох ёстой ч төгсгөл нь хараахан биш юм гэв.