Лук 16:12-16

Лук 16:12-16 АБ2013

Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ? Ямар ч зарц, хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэв. Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод Түүгээр доог тохуу хийж байлаа. Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг. Хууль ба эш үзүүлэгчид нь Иоханыг хүртэл л агаад тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайнмэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.

Лук 16:12-16-д зориулсан видео