Лук 12:49-59
Лук 12:49-59 АБ2013
Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийнээ ассан байхыг Би ямар их хүснэ вэ! Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ! Та нар Намайг газарт амар тайвныг авчрахаар ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарлыг гэж Би та нарт хэлье. Одооноос нэг өрхийн таван хүний гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хагаралдана. Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хагаралдах болно гэв. Тэгээд Тэр хурсан олонд хандаж —Та нар баруун зүгээс үүл гарахыг хараад “Бороо орох нь” гэдэг. Энэ ч тийм л байдаг. Та нар өмнө зүгээс салхи салхилахыг хараад “Халуун өдөр болох нь” гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг. Хоёр нүүртнүүд ээ! Та нар тэнгэр газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ? Юу нь зөв болох тухайд та нар өөрсдөө юунд үл шүүн тунгаана вэ? Арцалдагчийнхаа хамт захирагч уруу явах зуураа чи түүнтэй замдаа тохиролцохыг хичээ. Эс тэгвээс тэр чамайг шүүгчид өгч, шүүгч хуягт тушааж, хуяг чамайг шоронд хийх болно. Би та нарт хэлье, чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэлээ.