Лук 1:76-80

Лук 1:76-80 АБ2013

Хөвүүн, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдах нь Чи замыг нь бэлдэхээр Эзэний өмнө явж, Нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг Ард түмэндээ өгөхийн тулд юм. Ийн Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв. Хүүхэд өсөж, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.