Лук 1:59-64

Лук 1:59-64 АБ2013

Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийг хозлохоор ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь түүний эх —Үгүй, тэр Иохан гэж дуудуулна гэв. Тэд түүнд —Төрөл садан дотор чинь ийм нэртэй хэн ч байхгүй шүү дээ гээд, хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг эцгээс нь дохио зангаагаар асуусанд Захариа самбар гуйж дээр нь «Түүний нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ.