Лук 1:39-56

Лук 1:39-56 АБ2013

Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. Мариагийн мэндийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлжээ. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран —Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ. Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ? Харагтун, мэндийн дуу чинь чихэнд минь сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ! хэмээв. Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа. Учир нь Тэрээр шивэгчнийхээ Дарууг олж харсан билээ. Харагтун, энэ цагаас хойш намайг Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө Агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ. Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж, Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг Тэр тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган Даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, Баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд Өршөөлөө бодож Тэр туслав. Бидний эцэг өвгөдөд Абрахамд болон үр удамд нь Өнө айлдсанчлан үйлдсэн билээ. Мариа, Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна