3Иохан 1

1
Мэндчилгээ
1Ахлагч би үнэний дотор чин хайрт Гаидаа.#Үйл 19:29; Ром 16:23; 1Ко 1:14
Гаин зочломтгой зан
2Хайрт минь, сэтгэл чинь сайн сайхан буйн адил бүх зүйл чинь сайн сайхан, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна. 3Ах дүү нар ирж, чиний үнэнийг, чамайг үнэн дотор хэрхэн явааг гэрчилсэнд би маш их баярласан. 4Миний хүүхдүүд үнэний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ. 5Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа гаднынхны төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна. 6Тэд хайрын чинь тухай чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистойгоор тэднийг аян замд нь үдсэнээр чи сайн үйл хийх болно. 7Учир нь тэд харийнхнаас юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан юм. 8Тиймээс тийм хүмүүсийг бид дэмжих учиртай. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ.
Диотреф Деметр хоёр
9Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. 10Иймээс би очвол, түүний хийдэг үйлийг нь сануулна. Юу гэвэл, тэр бидний эсрэг балмад үгс чалчсан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, ах дүү нараа тэр хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна. 11Хайрт минь, мууг бус харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм. 12Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг. Бид ч түүнийг гэрчлэх бөгөөд бидний гэрчлэл үнэн гэдгийг чи мэднэ.
Төгсгөлийн мэндчилгээ
13Бичих зүйл надад олон байгаа боловч би чамд бийр бэхээр бичихийг хүсэхгүй байна. 14Харин чамтай удахгүй уулзана гэдэгт найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно. 15Амар амгалан нь чамд байг. Анд нөхөд чамд мэнд хүргэж байна. Анд нөхдөд нэрээр нь мэнд хүргээрэй.

Одоогоор Сонгогдсон:

3Иохан 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна