Иошуа 6:24-27
Иошуа 6:24-27 АБ2013
Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн мөнгө, алт болон хүрэл, төмөр эд зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв. Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа амьд үлдээв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн элч туршуулуудыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм. Тэр үед Иошуа тэдэнд тангараглан —Иерихо хотыг босгон барих хэн боловч ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв. Ийнхүү ЭЗЭН, Иошуатай хамт байж, түүний алдар суу тэр нутаг даяар тархав.