Иошуа 2:8-11

Иошуа 2:8-11 АБ2013

Ингээд нөгөө хоёрыг хажуулахаас өмнө Рахаб тэдэн уруу дээвэр дээр авиран гарч, тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдэс биднийг нөмөрснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсоныг би мэднэ. Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ. Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ.