Иошуа 18:1-3
Иошуа 18:1-3 АБ2013
Ингээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв. Израилийн хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа. Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд —Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг дайлж эзэмшихээр явалгүй та нар хэчнээн лазагнах гэсэн юм бэ?