Иошуа 15:20-63

Иошуа 15:20-63 АБ2013

Иудагийн хөвгүүдийн овог, түүний бүх ургийн өвийг бүл хотоор нь тоочвол: Негев буюу өмнө талдаа Едомын хилийн харалдаах Иудагийн хөвгүүдийн овгийн хамгийн захын хот болох Кабзеел, Едер, Иагур, Кина, Димона, Адада, Кедеш, Хазор, Итнан, Зиф, Телем, Беалот, Хазор-хадатта, Кериот-хезрон (энэ нь Хазор), Амам, Шема ба Молада, Хазар-гадда, Хешмон, Бет-пелет, Хазар-шуал, Беершеба, Бизиотиа, Баала, Иим, Езем, Елтолад, Хесил, Хорма, Зиклаг, Мадманна, Сансанна, Лебаот, Шилхим, Аин, Риммон зэрэг бүгд хорин есөн хот тосгод билээ. Нам дор газар буюу баруун талд буй бүл хотыг тоочвол: Ештаол, Зора, Ашна, Заноа, Ен-ганним, Таппуа, Енам, Иармут, Адуллам, Соко, Азека, Шаараим, Адитаим, Гедера, Гедеротаим зэрэг арван дөрвөн хот тосгод бөгөөд Зенан, Хадаша, Мигдал-гад, Дилеан, Мизпа, Иоктеел, Лахиш, Бозкат, Еглон, Каббон, Лахмас, Хитлиш, Гедерот, Бет-дагон, Наама, Маккеда зэрэг арван зургаан хот тосгод дараагийн бүл болж байв. Либна, Етер, Ашан, Ифта, Ашна, Незиб, Кеила, Ахзиб, Мареша зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт, Екрон орчин тойрныхоо суурин, тосгодынхоо хамт, Екроноос далай хүртэл, Ашдодын орчмын бүх хот нь тосгодынхоо хамт Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, нэг нэг бүл болж Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газраар оршин байв. Уулархаг нутгийн бүл хотыг тоочвол: Шамир, Иаттир, Соко, Данна, Кириат-санна (энэ нь Дебир) Анаб, Ештемо, Аним, Гошен, Холон, Гило зэрэг арван нэгэн хот нь тосгодынхоо хамт, Араб, Дума, Ешан, Ианум, Бет-таппуа, Афека, Хумта, Кириат-арба, (энэ нь Хеброн) Зиор зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт, Маон, Кармел, Зиф, Иутта, Иезреел, Иокдеам, Заноа, Каин, Гибеа, Тимна зэрэг арван хот нь тосгодынхоо хамт, Халхул, Бет-зур, Гедор, Маарат, Бет-анот, Елтекон зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт, Кириат-баал (энэ нь Кириат-иеарим) Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт байв. Цөл газар талдаа Бет-Араба, Миддин, Секака, Нибшан, Давст хот, Енгеди зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт байв. Гэвч Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг Иудагийн хөвгүүд хөөн гаргаж чадаагүй учир иебусчууд Иерусалимд өнөөг хүртэл Иудагийн хөвгүүдтэй хамт амьдарч байна.