Иошуа 11:16-23
Иошуа 11:16-23 АБ2013
Ингээд Иошуагийн эзэлсэн бүх газар нутгийг тоочвол: уулархаг нутаг Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба мөн Израилийн уулархаг нутаг болон нам дор газрууд, Сеир уруу өгссөн Халак уулаас авахуулаад Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлх нутаг юм. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг алав. Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв. Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй энхийн гэрээ тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотыг тулалдан авчээ. Учир нь ЭЗЭН тэдний зүрхийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг ямар ч өршөөлгүйгээр, бүрмөсөн устгахын тулд байв. Тэр цагт Иошуа ирж, Хеброн, Дебир, Анаб, Иудагийн бүх уулархаг нутаг болон Израилийн бүх уулархаг нутгуудаас анакчуудыг таслан устгав. Иошуа тэднийг хотуудтай нь хамт бүрмөсөн устгасан билээ. Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч анак үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ. Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсанчлан Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажнаас амсхийв.