Иошуа 10:12-15
Иошуа 10:12-15 АБ2013
ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ Өө нар минь, Гибеон дээр, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, Бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу? Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм. Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуарандаа буцав.