Иона 3:1-5

Иона 3:1-5 АБ2013

ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж, — Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ. Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневе уруу явав. Ниневе нь гурван өдөр туулах их хот байлаа. Тэгээд Иона нэг өдөржин хотоор алхан явж, хашхиран —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв. Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртэлээ таар ороов.