Иона 1:11-16
Иона 1:11-16 АБ2013
Далай улам хүчтэй шуурсан учир тэд түүнд —Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв. Иона тэдэнд —Намайг барьж аваад, далайд хая. Тэгвэл далай та нарт намжина. Учир нь та нар дээрх энэ хүчтэй шуурга надаас болж байгааг би мэднэ гэж хэлэв. Хүмүүс газар уруу буцах гэж хүчтэй сэлүүрдсэн боловч чадсангүй. Учир нь далай тэдний эсрэг улам хүчтэй шуурчээ. Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч —ЭЗЭН болгоо, биднийгээ болгоож, энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй нэгний цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та тааллаараа хийсэн гэв. Ингээд тэд Ионаг барьж аваад далайд хаясанд далай догшрохоо болилоо. Тэгэхэд хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн ЭЗЭНд тахил өргөж бас ам өчиг өгөв.