Иона 1:1-6
Иона 1:1-6 АБ2013
ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж — Босоод, их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав. Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар суув. Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв. Тэгэхэд далайчид айж, хүн бүр бурхнаа дуудаж, хөлөг онгоцоо хөнгөн болгохын тулд түүн дээрх ачаа тээшээ далайд хаяжээ. Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрссон байв. Хөлөг онгоцны ахмад Ионагийн дэргэд ирж —Чи яагаад унтана вэ? Босож, бурхнаа дууд! Бурхан бидэнд санаа тавьж, бид сөнөхгүй байж магадгүй шүү гэж хэлэв.