Иоел 2:12-17
Иоел 2:12-17 АБ2013
ЭЗЭН тунхаглаж байна. “Одоо гэлтгүй мацаг, уйлаан, гашуудал дор Над уруу зүрхээрээ эргэгтүн! Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг. ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ? Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган Тусгай чуулааныг зарлан тунхаглагтун. Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга. Ахмадуудыг авчирч, Хүүхдүүд, хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун. Сүйт залууг өрөөнөөс нь, Сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун. ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим, Тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол, Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг.