Иов 5:16-27

Иов 5:16-27 АБ2013

Иймд ядууст найдвар байгаа бөгөөд Шударга бус явдал амаа хамхидаг. Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн Юутай жаргалтай вэ, Тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш. Тэрээр шархлуулдаг ч боож өгдөг. Тэрээр цохидог ч Түүний мутар эдгээдэг. Зургаан гайгаас Тэр чамайг аварч, Долоон хорлол чамд үл хүрнэ. Өлсгөлөнгийн үед үхлээс, Дайны үед илдний хүчнээс Тэр чамайг золино. Чи хэлний ташуураас халхлагдаж, Сүйрэл ирэхэд эс айна. Сүйрэл ба өлсгөлөн болоход чи инээж, Хээрийн араатнуудаас ч эс айна. Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж, Хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно. Сууцаа нягтлахад чинь алдагдсан зүйл үгүй тул Майхан чинь аюулгүй болохыг чи мэднэ. Үр удмууд чинь олширч, Үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг Чи бас мэдэх болно. Цагт нь хурааж юүжлээд үтрэмд аваачсан тариа мэт Сайхан өндөр наслаад булшиндаа чи орно. Үзэгтүн, энэ үнэн, бид шалгасан билээ. Сонсогтун, өөрөө ухагтун гэв.