Иов 42:10-16
Иов 42:10-16 АБ2013
Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов. Тэгэхэд бүх ах дүү, эгч дүү нар нь хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн дээр ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдүүрийн тухайд тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав. Хүн бүр түүнд хэсэг мөнгө бас алтан бөгж өгчээ. ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв. Тэрээр долоон хүү, гурван охинтой байв. Тэрээр ууган охиноо Иемима, удаахаа Кезиа, гурав дахиа Керен-хаппух гэж нэрлэжээ. Бүх нутаг даяар Иовын охид шиг үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Эцэг нь тэдэнд ах нарынх нь адилаар өв өгчээ. Дараа нь Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач гуч буюу дөрвөн үеэ үзжээ.