Иов 42:10-11
Иов 42:10-11 АБ2013
Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов. Тэгэхэд бүх ах дүү, эгч дүү нар нь хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн дээр ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдүүрийн тухайд тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав. Хүн бүр түүнд хэсэг мөнгө бас алтан бөгж өгчээ.