Иов 4:1-8
Иов 4:1-8 АБ2013
Дараа нь теман хүн Елифаз хариулан: —Хэрэв хүн чамд үг хэлэхээр зоригловол, Тэвчээр чинь алдагдах уу? Хэн гэвч амаа хамхиж чадах билээ? Харагтун, олон хүнийг сургамжлан Сульдсан гарыг тэнхрүүлсэн нь чи билээ. Ганхагсдыг зогсоход нь Сөхрөгсдийг хүчирхэг болоход нь Чиний үг тусалсан билээ. Чамд одоо эдгээр нь ирэхэд Чи тэвчээргүй байна. Чамд эдгээр нь хүрэхэд Чи хиртхийжээ. Итгэл чинь Бурханаас эмээхүй, Найдвар чинь чиний гэмгүй замууд бус уу? Санатугай, гэмгүй атлаа мөхсөн хэн байна? Зөв шударга атлаа сөнөсөн нь хаана байна? Харснаар минь бол, Ёсон бусыг газар мэт хагалж, тариалагсад зовлон зүдүүрийг ургац мэт хурааж авдаг.