Иов 22:21-27
Иов 22:21-27 АБ2013
Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун. Тэгвэл чамд сайн нь ирэх болно. Түүний амнаас зааврыг хүлээн авч, Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч. Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн урууэргэвэл, Чи дахин сэргэнэ, Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад, Алтыг шороонд булж, Офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно. Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж, Нүүрээ Бурхан өөд өргөх болно. Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно.