Иов 21:27-34
Иов 21:27-34 АБ2013
Харагтун, санаа бодлуудыг чинь болон намайг буруутгах гэсэн явуулгыг чинь би мэднэ. Та нар “Сурвалжит хүний гэр орон хаа байна вэ? Гэм буруутны амьдрах майхан хаана байна вэ?” гэдэг. Та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу? Та нар тэдний гэрчлэлийг хүлээн аваагүй юу? Хорон муу хүн гамшгийн өдөр хэлтэрч, хилэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэдгийг! Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж, хэн үйлдсэн зүйлийг нь түүнтэй тооцох вэ? Түүнийг булшинд хүргэгдэх үед нь ч Бунхан дээр нь харуул байх болно. Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө. Түүний араас бүх хүн дагах агаад, Урд нь бас тоолшгүй олон нь алхалжээ. Тэгэхээр та нар намайг хоосноор хэрхэн тайтгаруулах вэ? Тэнд худал хуурмагаас өөр үлдэх юм хариултад чинь алга гэв.