Иов 1:13-21

Иов 1:13-21 АБ2013

Нэгэн өдөр түүний хөвгүүд, охид хамгийн том ахынхаа гэрт идэцгээж, дарс ууцгааж байтал Иов уруу нэгэн элч ирж —Үхрүүд газар хагалж, илжигнүүд хажууханд нь идээшилж байсан. Савечууд довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг бас зарц нарыг залгив. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн дарс ууцгааж байтал, харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө: Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв.

Иов 1:13-21 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна