Иохан 8:42-47

Иохан 8:42-47 АБ2013

Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм. Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг. Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна. Намайг нүгэлтэй гэж нотлох хүн та нарын дотор байна уу? Тэгвэл Би үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад үл итгэнэ вэ? Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ.