Иохан 8:25-32

Иохан 8:25-32 АБ2013

Тэгээд тэд Түүнд —Та хэн юм бэ? гэхэд нь Есүс —Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна. Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав. Тэр тэдэнд Эцэгийнхээ тухай хэлснийг тэд ойлгосонгүй. Тиймээс Есүс [тэдэнд] —Та нар Хүний Хүүг өргөвөл, Би байгаа гэдгийг мөн Би юуг ч Өөрөөсөө хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. Намайг Илгээгч нь Надтай байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв. Ийн айлдахад нь Түүнд олноороо итгэв. Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.