Иохан 6:16-24

Иохан 6:16-24 АБ2013

Орой болоход шавь нар нь нуурын зүг бууж, завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр ирээгүй л байлаа. Хүчтэй салхинд нуур давалгаалж эхлэв. Шавь нар нь хорин таваас гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Харин Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүслээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байв. Нуурын нөгөө эрэг дээр зогсож байсан хурсан олон дараа өдөр нь энд ганцаас өөр завь байгаагүйг харжээ. Тэд мөн Есүсийг шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг харав. Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс ирлээ. Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд ирэв.