Иохан 6:14-17

Иохан 6:14-17 АБ2013

Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд —Ертөнцөд ирэх ёстой өнөөх эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ. Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгох гэж байгааг Есүс мэдээд, зайлж, ганцаараа дахин уул өөд явлаа. Орой болоход шавь нар нь нуурын зүг бууж, завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр ирээгүй л байлаа.