Иохан 5:19-24

Иохан 5:19-24 АБ2013

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Эцэгээс хийж харуулсныг нь л Хүү хийхээс Хүү юуг ч Өөрөөсөө хийдэггүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээрийг түүнчлэн хийдэг. Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр хийж байгаа бүхнээ Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. Эцэг, үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн Хүү бас хүссэндээ амь өгдөг. Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив.