Иохан 4:4-9

Иохан 4:4-9 АБ2013

Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов. Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв. Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цуцсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаар цагийн орчим байв. Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэв. Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа. Өнөөх самари эмэгтэй —Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)

Иохан 4:4-9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв