Иохан 4:39-42
Иохан 4:39-42 АБ2013
Өнөөх эмэгтэйн “Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн” гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотын самаричууд олноороо Есүст итгэжээ. Тиймээс самаричууд Есүс дээр очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд Есүс тэнд хоёр хонов. Есүсийн үгнээс болж улам олноороо итгэлээ. Тэд мөнөөх эмэгтэйд —Одоо бид ярьсанд чинь биш харин өөрсдөө сонсоод, Энэ бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.