Иохан 4:31-38

Иохан 4:31-38 АБ2013

Энэ хооронд шавь нар нь Есүст —Рабби, ид гэж шавдуулав. Харин Тэр тэдэнд —Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв. Шавь нар нь —Хэн нэгэн Түүнд идэх юм авчирч өгсөн юм уу? гэж өөр хоорондоо ярилцав. Есүс тэдэнд —Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм. Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ. Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн юм. Та нарын зүдэж зүтгээгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Бусад нь зүдэж зүтгэсэн бөгөөд та нар тэдний зүдэл зүтгэлд оролцсон гэж айлдав.