Иохан 3:22-30

Иохан 3:22-30 АБ2013

Дараа нь Есүс шавь нартайгаа иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. Мөн Салимын ойролцоо Аенонд ус ихтэй тул Иохан тэнд баптисм хүртээж байв. Хүмүүс ирцгээж, баптисм хүртэж байлаа. Иохан хараахан шоронд хоригдоогүй байсан юм. Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. Тэд Иоханд ирж —Рабби, Иорданы нөгөө талд тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр, үзэгтүн, баптисм хүртээж, бүгд Түүнд очиж байна гэсэнд Иохан —Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж хэлснийг минь гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. Тэр өсөж, харин би буурах ёстой гэв.