Иохан 3:10-21

Иохан 3:10-21 АБ2013

Есүс хариулахдаа —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй. Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол тэнгэрийн юмсыг Би яривал чи яаж итгэх юм бэ? Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй. Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ. Түүнд итгэдэг нь яллуулахгүй. Харин итгэдэггүй нь хэдийнээ яллуулсан нь Бурханы цор ганц Хүүгийн нэрд итгээгүйн учир юм. Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй. Харин үнэнийг үйлдэгч, үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд гэрэлд гарч ирдэг гэлээ.

Иохан 3:10-21 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв