Иохан 2:1-5
Иохан 2:1-5 АБ2013
Гуравдугаар өдөр Галилын Канаад нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв. Есүс болон шавь нар нь бас хуримд уригдсан байлаа. Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд —Тэд дарсгүй болов гэлээ. Есүс —Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. Эх нь үйлчлэгчдэд —Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд гэв.