Иохан 19:1-6

Иохан 19:1-6 АБ2013

Тэгээд Пилат, Есүсийг аваачиж ташуурдуулав. Цэргүүд сундуугаар титэм сүлжээд тэргүүн дээр нь тавьж, нил ягаан нөмрөг нөмөргөв. Тэд Түүн дээр ирж —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гээд хацрыг нь алгадаж байв. Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв. Есүс сундуун титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд —Энэ Хүнийг харагтун гэлээ. Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Түүнийг цовдол, цовдол гэж хашхиралдлаа. Пилат тэдэнд —Өөрсдөө Түүнийг ав, тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв.