Иохан 17:23-26
Иохан 17:23-26 АБ2013
Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж, Та Намайг илгээсэн, Намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан. Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч Би Таныг мэдсэн. Мөн Та Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Намайг хайрласан Таны хайр тэдний дотор, Би ч тэдний дотор байх юм гэлээ.