Иохан 17:1-8

Иохан 17:1-8 АБ2013

Ингэж хэлээд Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. Таны Надад өгсөн бүхэнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд аливаа махбодоос дээгүүрх эрхийг Та Надад өгсөн билээ. Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. Аав аа, ертөнцөөс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар одоо Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач. Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би нэрийг тань илчилсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд үгийг тань сахисан юм. Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас гэдгийг одоо тэд мэдэв. Учир нь Надад өгсөн үгсийг тань Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Намайг Та илгээсэн гэдэгт итгэсэн юм.