Иохан 16:23-27
Иохан 16:23-27 АБ2013
Тэр өдөр та нар Надаас юу ч асуухгүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө. Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна. Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийн тухай та нарт шууд хэлнэ. Тэр өдөр та нар нэрээр минь гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээс гуйна гэж байгаа юм биш. Та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн тул Эцэг Өөрөө та нарыг хайрладаг.