Иохан 14:11-14
Иохан 14:11-14 АБ2013
Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир Надад итгэгтүн. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь Би Эцэгтээ очно. Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал Би түүнийг чинь үйлдэнэ.