Иохан 11:45-53

Иохан 11:45-53 АБ2013

Мариагийнд ирсэн иудейчүүд дундаас олон хүн Есүсийн үйлдсэнийг хараад Түүнд итгэжээ. Харин тэдний зарим нь фарисайчууд дээр очиж, Есүсийн үйлдсэнийг тэдэнд хэлцгээв. Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд Зөвлөлд цуглаж —Юу хийх вэ? Энэ хүн олон тэмдэг үйлдэж байна. Хэрэв бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай газар болон үндэстнийг маань сүйтгэнэ гэцгээв. Харин тэдний нэг, тэр жил тэргүүн тахилч байсан Каиаф тэдэнд —Та нарт мэдэх юм гэж алга. Бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодолцохгүй байна гэж хэлэв. Тэр энэ үгсийг өөрөөсөө хэлээгүй юм. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир, үндэстнийхээ төлөө Есүсийн үхэх тухай болон Тэр зөвхөн үндэстнийхээ төлөө бус харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.