Иохан 11:37-44

Иохан 11:37-44 АБ2013

Харин тэдний зарим нь —Сохор хүний нүдийг нээсэн энэ, түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв. Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булшин дээр хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. Есүс —Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд —Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхийрсөн байгаа гэж хэлэв. Есүс, Мартад —“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу? гэлээ. Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Та Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох олны төлөө Би үүнийг хэллээ гэв. Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав. Талийгаач гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул гэв.