Иохан 11:27-37

Иохан 11:27-37 АБ2013

Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг. Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр —Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан газраа л байж байлаа. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг харахдаа, түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагажээ. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж —Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн — Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ. Есүс уйлав. Тэгтэл иудейчүүд —Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. Харин тэдний зарим нь —Сохор хүний нүдийг нээсэн энэ, түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв.