Иохан 11:24-45

Иохан 11:24-45 АБ2013

Марта Түүнд —Эцсийн өдрийн амилалд тэр амилна гэдгийг би мэднэ гэв. Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэж асуув. Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг. Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр —Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан газраа л байж байлаа. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг харахдаа, түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагажээ. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж —Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн — Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ. Есүс уйлав. Тэгтэл иудейчүүд —Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. Харин тэдний зарим нь —Сохор хүний нүдийг нээсэн энэ, түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв. Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булшин дээр хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. Есүс —Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд —Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхийрсөн байгаа гэж хэлэв. Есүс, Мартад —“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу? гэлээ. Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Та Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох олны төлөө Би үүнийг хэллээ гэв. Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав. Талийгаач гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул гэв. Мариагийнд ирсэн иудейчүүд дундаас олон хүн Есүсийн үйлдсэнийг хараад Түүнд итгэжээ.

Иохан 11:24-45 д зориулсан эшлэлийн зургууд Иохан 11:24-45 д зориулсан эшлэлийн зургууд

Иохан 11:24-45 - Марта Түүнд
—Эцсийн өдрийн амилалд тэр амилна гэдгийг би мэднэ гэв. Есүс Мартад
—Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэж асуув. Марта
—Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг.

Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр
—Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан газраа л байж байлаа. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг харахдаа, түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагажээ. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж
—Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн
— Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд
—Эзэн, ирээд, үз гэлээ. Есүс уйлав. Тэгтэл иудейчүүд
—Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. Харин тэдний зарим нь
—Сохор хүний нүдийг нээсэн энэ, түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв.

Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булшин дээр хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. Есүс
—Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд
—Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхийрсөн байгаа гэж хэлэв. Есүс, Мартад
—“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу? гэлээ. Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан
—Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Та Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох олны төлөө Би үүнийг хэллээ гэв. Тэр ийн айлдаад, чанга дуугаар
—Лазар, гараад ир гэж хашхирав. Талийгаач гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд
—Тайлж, түүнийг явуул гэв.

Мариагийнд ирсэн иудейчүүд дундаас олон хүн Есүсийн үйлдсэнийг хараад Түүнд итгэжээ.Иохан 11:24-45 - Марта Түүнд

Мариагийнд ирсэн иудейчүүд дундаас олон хүн Есүсийн үйлдсэнийг хараад Түүнд итгэжээ.