Иохан 11:20-27

Иохан 11:20-27 АБ2013

Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суугаад үлдэж. Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан. [Харин] Та Бурханаас юу ч гуйсан Бурхан Танд өгнө гэдгийг одоо би мэдэж байна гэв. Есүс түүнд —Ах чинь амилна гэхэд Марта Түүнд —Эцсийн өдрийн амилалд тэр амилна гэдгийг би мэднэ гэв. Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэж асуув. Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг.