Иохан 10:31-36
Иохан 10:31-36 АБ2013
Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв. Есүс тэдэнд —Танай хуульд “Бурхад билээ та нар гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү? Бурханы үг авсан хүмүүсийг тэрээр бурхад гэж нэрлэсэн бол (Бичвэр нь зөрчигдөхгүй), Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс нь болж “Бурханыг доромжлогч” гэж та нар хэлж байна уу?