Иохан 1:19-28

Иохан 1:19-28 АБ2013

“Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа. Тэр эс үгүйсгэн хүлээн зөвшөөрч —Би Христ биш гэж хүлээв. Тэд түүнээс —Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад тэр —Би биш гэсэнд —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ. Тэгтэл тэд түүнд —Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. Иохан —Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах дуу бол би билээ гэж хэлэв. Фарисайчуудын илгээсэн хүмүүс бас байлаа. Тэд түүнээс —Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд Иохан —Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын чанад Бетанд болсон юм.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна